• 2016 оны 7 сарын 1
    Монгол төрийн сонгуулийн мөн чанар утгаа алджээ. Алдахдаа маш ноцтойгоор, ард түмний сонгох, эс сонгох эрхэнд нь айлган сүрдүүлж, ажиллаж амьдрах эрхийг нь боогдуулах замаар халдан хүчээр хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн санал өгүүлдэг болсон нь аюул дагуулж эхэллээ. Цааш унших ...
    Уншсан 557431 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 5 сарын 30
    Үнэндээ л хөгийн юм болж байна. УИХ-ын сонгуульд  нэр дэвшиж (дэвшүүлж )  байгаа нөхдүүдийн жагсаалт гарчээ. Ийм байдлаар бид  хэр  удаан тэсч, хэр удаан явах бол. Төр, улсыг жолоодох, удирдах гэдэг зүгээр л хэн дуртай, захын нэгний бардаг,бараадаг  зүйл мөн гэж үү? Эрх чөлөө, хүний эрх энэ тэр гэж  “том,том” ангалзсан, чухам түүнийгээ ойлгох ч чадваргүй  усан тэнэгүүд  тэрхүү  “эрх чөлөө”-гөө эдлэж байгаа юм гэнэ ээ. Махан толгойлж, мантуу царайлсан бөхчин гарууд, хоногийн зугаа, хов живээр  амьсгалсан  эмс  л  мянган жилийн түүхтэй Монгол төрийн  бодлого боловсруулахад  л  дутаж  гэнэ. Цагаан цамц  өмсөж, зангиа зүүхээрээ тэд ухаантай болчихдог юм уу? Бүр байтлаа, гэмт хэргийн ертөнцөд рецетивээрээ цоллогдсон хулгайч, шоронгийн овгорууд  ч  төр  барилцах  “уралдаан”-ы зам дээр гараад  ирлээ. Аяа, ямар агуу билээ,бидний энэ их “эрх чөлөө”.
    Цааш унших ...
    Уншсан 24759 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 5 сарын 9
    “Хулгайч дүйвээнээр, чоно борооноор” гэдэг шиг засаглал, санхүү,эдийн засгийн хямрал ужигарч буй цаг дор  зах, хязгаар нутгуудад  замбараагүй байдал  газар аван тэлж  байгааг анхаардаг хүн, байгууллага гэж байна уу?  Монгол Улс гэдэг бол зөвхөн Улаанбаатар биш  байлтай. Энд л улстөржөөд, бужигнаад  байдаг, гэтэл ямар  ч хяналтгүй  болсон хөдөөд “зэрлэг барууны” амьдрал ноёрхох  боллоо. Хууль, хяналт энэ тэрийн  талаар ярихын ч хэрэггүй. Хэн дуртай нь  өөрийн дүрмээр тоглодог болсныг эрхмүүд мэдэрч байгаа янз  лав  алга аа. 
    Цааш унших ...
    Уншсан 33194 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 2 сарын 16
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай "Ярилцах цаг"-ийн зочноор уригдлаа.
    Цааш унших ...
    Уншсан 57043 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив